“БИЙ БИЕЛГЭЭ”-НИЙ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ БОЛЛОО.
“Монголын уламжлалт бий биелгээ” үндэсний хөтөлбөр, хүүхдийн авьяасыг нээн хөгжүүлэх зорилготой “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёл спорт аялал жуулчлалын яам, ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулга, орон нутагтай хамтран бий биелгээний анхан шатны сургагч багш бэлтгэх сургалтыг 2013 оны 03 дугаар сарын 03-13-ны өдрүүдэд аймгийн төвд зохион байгууллаа.