Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж байгаа
мэргэжил олгох сургалтын талаар.
“Оюу толгой ХХК-ны хөрөнгө оруулалтаар үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн 1 дэх ээлжийн сургалтанд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа 26 аж ахуйн нэгж, байгуулагаас ирүүлсэн захиалгын дагуу 285 иргэн бүртгүүлж, 14 мэргэжлээр 200 иргэнийг сонгон шалгаруулж суралцуулахаар гэрээ хийгдсэнээс аймгийн МСҮТөв 8 мэргэжлээр 154, Улаанбаатар хотын Монгол фермер дээд сургуульд мал үржүүлгийн техникч мэргэжлээр 3, нийт 157 иргэн 2 сарын 1-ээс эхлэн сургалтад хамрагдаж байна.
Сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, НХХэлтсийн дарга С.Цагаанбаатар, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Д.Батбилэг болон ажил олгогч нар оролцсон байна.