Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, мартын 8-ны 103 жилийн ойг
тохиолдуулан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулагдлаа.
 


      Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, мартын 8-ны 103 жилийн ойг тохиолдуулан аймгийн эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагатай хамтран 70-аас дээш настай, 8-аас дээш хүүхэд төрүүлж өсгөсөн ээжүүдийг алдаршуулах “Буянтай ээж” арга хэмжээг 9 дахь удаагаа зохион байгууллаа. 
Энэ удаагийн арга хэмжээнд о
рон нутгийнхаа хөгжил дэвшлийн төлөө өөрсдийн нөр их хөдөлмөрөө зориулж, үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлсэнулсын баатар Жанчивын төрсөн дүү Шарга сумын харьяат М.Гэрэл, Эрдэнэ сумын харьяат Д.Оросоо, Халиун сумын харьяат Х.Янжин, Л.Оюун, Цээл сумын харьяат З.Цэнгэл, Есөнбулаг сумын харьяат Н.Онио, Я.Раднаа, Дарив сумын харьяат С.Дэжид нарын настан буурал 8 эх оролцлоо.
      Буянтай ээжээр өргөмжлөгдсөн азай буурлуудад аймгийн ИТХ-ын дарга Х.Энхбаяр, Засаг дарга Ш.Амгаланбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Цагаанбаатар нар баярын мэнд дэвшүүлж, өргөмжлөл, дурсгалын зүйл гардуулж хүндэтгэл үзүүллээ.