Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 2013 оны 2 дугаар сарын ажлын мэдээ
1. Эргүүл хяналт шалгалт
PC цахим тоглоомын газруудын үйл ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилт, цагийн хуваарийн мөрдөлтийг шалгах, хүүхдүүдийг гэмт хэрэг, зөрчил, тоглоомонд донтохоос урьдчилан сэргийлэх, хүүхдийг хяналтанд авах, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах зорилгоор 02 сарын 05-ны өдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Цагдаагийн хэлтэс, МХГ хамтран эргүүл шалгалт хийлээ. Шалгалтыг РС тоглоомын 6 газар хийснээс 2 тоглоомын газар Есөнбулаг сумын засаг даргын 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн захирамж зөрчин ажиллаж байсныг илрүүлэн хариуцлага тооцож ажиллалаа.
Мөн РС тоглоомын газрууд мөрдөж ажиллах журамд санал боловсруулж өглөө.