Архивын сан хөмрөгийн баримт цахим хэлбэрт шилжиж байна.
Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аймгийн Засаг даргын Тамгын гзарын Хууль зүйн хэлтсийн Архивын тасгийн архивын сан хөмрөгийн баримт цахим хэлбэрт шилжиж байна.
Засгийн газрын 2010 оны 261 дүгээр тогтоолын дагуу Архивын тасагт 2011 оны 12 сарын 1-ий өдрөөс 5 хүнийг гэрээгээр авч ажиллуулан архивын сан хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажил хийгдэж байна.Байгууллага, иргэдийн нийгмийн хэрэгцээнд эрэлт ихтэй ашиглагддаг хөмрөг үүсгэгч байгууллагыг сонгон авч, цахим хэлбэрт шилжүүлэхэд баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийж товъёогжуулах, скайнердах, photoshop програмд засварлах, програмд оруулах зэрэг нарийн ажилбарын дагуу уг ажил хийгдэж байна.Одоогийн байдлаар 24 байгууллагын 1730 баримтанд иж бүрэн нягтлан шалгалт хийж, товъёогжуулан, 666 хадгаламжийн нэгжийн 73989 хуудас баримтыг скайнердан, 442 хадгаламжийн нэгжийн 44145 хуудас баримтыг photoshop програмд засварлан, 9 байгуулагын 454 хадгаламжийн нэгжийн 19301 хуудас баримтыг програмд оруулан цахим хэлбэрт шилжүүлээд байна.