М.ЦЭДЭНДОРЖИЙН НЭРЭМЖИТ 20 ДАХЬ УДААГИЙН “ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ” БОЛЛОО.
Монголын үндэсний сэтгүүл зүй үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Түүхэн ойг орон нутагт тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа олон ажлуудын нэг болох нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит яруу найргийн 20 дахь удаагийн наадмыг Алтай хотноо зохион байгууллаа.
Тус “Яруу найргийн наадам”-д Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, их зохиолч Д.Нацагдорж, Ч.Лодойдамбын нэрэмжит шагналт зохиолч Санжийн Пүрэв, Шинжлэх ухааны доктор, профессор, “М.Цэдэндорж” сангийн тэргүүлэгч, яруу найрагч Б.Дагданбазар, Монголын Үндэсний олон нийтийн радиогийн сурвалжлагч, яруу найрагч Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч Г.Болормаа, МУСТА, “Болор цом” наадмын 4 удаагийн тусгай байрын шагналт яруу найрагч М.Билэгсайхан нар урилгаар хүрэлцэн ирж оролцлоо.