Хүчит бөхийн барилдаан боллоо.

      Монголын Тулгар төр байгууллагдсаны 2221, Их Монгол Улс байгуулагдсаны 806, Монгол Улс тусгаар тогтсоны 101,Ардын хувьсгалын 91 жил, Бүх цэргийн баяр наадмуудад амжилттай барилдаж Улс, аймаг, цэргийн цол авсан бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын II хуралдаанд зориулсан хүчит бөхийн барилдаан 2013 оны 2 дугаар сарын 22-нд Спорт цогцолборт болж өндөрлөлөө.

 


      Тус барилдаанд аймаг, цэргийн болон сумын цолтой 64 бөх барилдсанаас Цэргийн начин Б.Энхсайхан түрүүлж, аймгийн Заан В.Туяазаяа үзүүрлэж, аймгийн харцага С.Дамдин, аймгийн начин Д.Ганцоож нар шөвгөрлөө.