Нийгмийн даатгалын байцаагч нарт сургалт зохион байгууллаа.

      Шинэчлэлийн засгийн газраас санаачилсан нийгмийн халамжийн чиглэлд хэрэгжүүлж буй ажлын нэг бол “Иргэдийн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох” тухай хуулийг УИХ-р батлуулсан явдал юм.
      Энэ хуулийн хүрээнд  1990-2000 оны хооронд өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэдийн ажилласан жил тасарсаныг ажилласнаар нөхөн тооцсоноор  иргэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах боломж бүрдэнэ.
      Хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, иргэдэд уг хуулийг сурталчлах зорилготой НДЕГ-н Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ё.Пүрэвцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг 2013 оны 2 сарын 23-24нд Говь-Алтай аймагт ажиллаж, НДХ-н болон сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт сургалт зохион байгууллаа.
      Аймгийн НДХ-с нийт 400 гаруй иргэний материалыг хүлээн авч, НДЕГ-т хянуулахаар хүргүүлсэн бөгөөд энэ ажил нь Засаг дарга, нийгмийн даатгалын байцаагч нар, архивын ажилчид, шүүгч зэрэг олон хүнийг хамруулсан, бүрдүүлэх бичиг баримт ихтэй, цаг хугацаа шаардсан ажил болохыг сургалтын үед ярилцсан байна.

--- o0o ---