СӨХ-дын бүтэц зохион байгуулалтыг шинэчиллээ.
Алтай хотод нийтийн эзэмшлийн орон сууцнуудын СӨХ-дын бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх арга хэмжээг эхлүүллээ. Харзат багийн 1, 2, 23, 24-р байрны СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Г.Энхмаа, 17, 19, БУК-18, Холбоо-8, ЭХ-8 СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Р.Энхбаатар, Баянхайрхан багийн 5, 6, 7, 20-р байрны СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Н.Төмөрбаатар, 3, 4, 8, 9, 18-р байрны СӨХ-ны гүйцэтгэх захирлаар С.Ганхүрэл нар сонгогдож шинээр томилогдлоо.
Мөн 2013 оны 02 сарын 07-нд сумын Засаг даргын өрөөнд СӨХ-ны гүйцэтгэх захирал нарын хурал болж, Цаашид СӨХ-г хэрхэн тогтмолжуулах, үйл ажиллагааг идэвхижүүлэх талаар санал бодлоо солилцлоо.
Есөнбулаг сумын ЗДТГ