Хоггүй хот аян
2013 оны 02 сарын 02 ны өдрийн 10 цагаас нийтийн эзэмшлийн газрууд болох дэрс, хог ихтэй газруудын цэвэрлэгээг 6 чиглэлд 23 аж ахуйн нэгж байгууллагуудаар цэвэрлэх хуваарь гарган хуваарийг албан тоотын хамт хүргүүллээ. Цэвэрлэгээнд Цагдаагийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, АДБ-ийн Алтай чуулга, ХХААЖДҮГазар, МХГазар, "Ундарга-Алтай" ОНӨААТҮГ, "Мандал-Голомт" ХХК, Шуудан Үйлчилгээний Газар, МЦХГазар, "МХС"ТӨК, "Хадгаламж банк" , ЭМГазар зэрэг 15 газрын 337 ажилтан алба хаагчид идэвхитэй сайн оролцож, 16 тонн хог хаягдал цэвэрлэлээ.