“Цагаан сар-2013” үзэсгэлэн худалдаа амжилттай болж өнгөрлөө.
Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан “Ажилтай, Орлоготой Монгол хүн” хөтөлбөр, жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны хөгжлийг хангах зорилтын хүрээнд шилдэг үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн дунд зохион байгуулсан “Цагаан сар-2013” үзэсгэлэн худалдаа өргөн дэлгэр, сайхан болж өнгөрлөө.
Үзэсгэлэн худалдаанд Есөнбулаг сумын үйлдвэрлэгчид төдийгүй тус аймгийн Халиун, Хөхморьт сум, хөрш зэргэлдээ Ховд, Завхан аймгийн үйлдвэрлэгчид хөнгөн үйлдвэрлэл, мах махан бүтээгдэхүүн, төрөл бүрийн гурилан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс жимсгэний бүтээгдэхүүнээр оролцлоо. Давхардсан тоогоор нийт 67 үйлдвэрлэгчид 28 нэр төрлийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн худалдаанд оролцож 50,0 гаруй сая төгрөгийн борлуулалтыг хийжээ.