Хуурай хог хаягдлын татан тээвэрлэлт 2 дахин нэмэгдэх боломж бүрдлээ.
Орон нутгийн төсвийн 78 сая төгрөгийн санхүүжилтээр 5тн-ийн даацтай 3 ширхэг хог тээвэрлэх зориулалтын машиныг “Алтайн жавхлан” ОНӨААТҮГазарт нийлүүлэх ажлыг “Залуур-Алтай” ХХК-тай гэрээ байгуулан гүйцэтгүүлснээр Алтай хотын айл өрх, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын хуурай хог хаягдлыг цуглуулж, татан тээвэрлэх ажил 2 дахин нэмэгдэж 80 хувьд хүрч ажиллах боломжийг бүрдүүллээ.
--- o0o ---