Боловсрол, соёлын газраас мэдээлж байна.
Боловсролын тогтолцоо 12 жилд шилжиж, энэ хичээлийн жилд анхны V ангийн төгсөлт болох гэж буйтай холбогдуулан V анги төгсөгчдийн тайлан үнэлгээ хийх ажлын удирдамжийг аймгийн Боловсрол, соёлын газраас боловсрууллаа. Мөн тус газар МУБИС-ийн сургалтын албатай хамтран сурагчдын амралтын хугацаанд аймгийн нийт бага боловсролын багш нарт онол аргазүйн мэдлэгийг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж, “Бага боловсролын зөвлөн туслах баг”-ийг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан үйл ажиллагааг нь эхлүүллээ.