СУМДАД ОЛГОХ ӨВС, ТЭЖЭЭЛИЙН ХУВААРИЙН ТУХАЙ
Огноо : 2013-01-28 11:17:07Сумдад олгох өвс, тэжээлийн хуваарийн тухай
Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд олон жилийн дундажаас бага хур тундастай, хуурай салхитай байснаас зун оройтож 6 дугаар сард 3 хоног ихэнх нутгаар, 8 дугаар сар гараад зарим нутгийг хамарсан бага хэмжээний хур тунадас орсоноос шалтгаалан газрын гарц тааруухан байлаа.
Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр аймгийн нийт бэлчээр нутгийн 57,9 хувь нь зунтай, 17,1 хувь нь гандуу, 25 хувь нь гантай гэж тогтоогдсон.
Одоогийн байдлаар тус аймгийн 18 сумын 83 багийн 6644 малчин өрхөд 1911,0 мянган мал өвөлжиж байна.
Газрын гарц, бэлчээрийн төлөв байдалтай уялдуулан зун, намрын оторыг зохион байгуулсаны зэрэгцээ бэлчээрийн гарц сайтай нутгуудад малчдыг өвөлжүүлэх ажлыг зохион байгуулж өөр аймгийн нутагт 29 өрхийн 9962 мал, өөрийн аймгийн бусад сумдын нутагт 136 өрхийн 38900 мал, тусгай хэрэгцээний отрын бүс нутагт 68 өрхийн 43,0 мянган мал, хилийн зурвас нутагт 41 өрхийн 19183 мал,улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 84 өрхийн 40762 мал өвөлжүүлж байна.