ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН БАЯР НААДАМ
Говь-Алтай аймаг Их Монгол улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмыг долдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ.
Аймгийн Үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх зодоглосноос Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, аймгийн арслан Ш.Шинэбаяр түрүүлж, хурц чимэг хүртсэн бол Цогт сумын харьяат, аймгийн арслан Л.Цэрэнтогтох үзүүрлэж чимэг нэмлээ.
Шөвгийн дөрөвт Халиун сумын харьяат, аймгийн заан Д.Буянт, сумын заан С.Дамдин нар шалгаран үлдэж, сумын заан С.Дамдин аймгийн харцага цол, Чойжилсүрэнгийн Золбоо /Говь-Алтай аймаг Шарга сум/, Самданжамцын Содбаяр /Говь-Алтай аймаг Бигэр сум/, Өлзийбаярын Дүүрэнбаяр /Архангай аймаг Батцэнгэл сум/, Галбадрахын Гантулга /Говь-Алтай аймаг Төгрөг сум/ нар 5 даван шөвгөрч “Аймгийн начин” цолны болзол ханган тус тус шинээр цол, чимэг хүртлээ.
Өсвөрийн барилдаанд 32 хүүхэд барилдсанаас М.Балжинням /Говь-Алтай аймаг Есөнбулаг сум/, Д.Эрдэнэтулга /Говь-Алтай аймаг Есөнбулаг сум/, Б.Баатархүү / Говь-Алтай аймаг Төгрөг сум/, Э.Цог /Говь-Алтай аймаг Есөнбулаг сум/ нар шөвгийн дөрөвт шалгарч үлдэн М.Балжинням түрүүлж, Д.Эрдэнэтулга үзүүрлэлээ.
Хурдан морины уралдаанд:
Азарга- 41 уралдаж:
1. Баян-Уул сумын харьяат ААУ И.Буяндалайгийн хээр
2. Халиун сумын харьяат Н.Загддоржийн хүрэн халзан
3. Халиун сумын харьяат ААУ Ц.Гантөмөрийн хонгор
4. Баян-Уул сумын харьяат Г.Галбаатарын хар
5. Баян-Уул сумын харьяат Ш.Цэрэндагвын хүрэн
Их нас-59 уралдаж:
1. Баян-Уул сумын харьяат ААУ Л.Батжаргалын халтар
2. Хөхморьт сумын харьяат Ц.Ганзоригийн бор
3. Хэрлэн сумын харьяат Г.Жаргалсайханы бор
4. Халиун сумын харьяат Ц.Баатарнямын буурал
5. Дэлгэр сумын харьяат Н.Эрдэнэхуягийн хээр алаг
Соёолон-32 уралдаж:
1. Төгрөг сумын харьяат ААУ Г.Баяраагийн шарга
2. Шарга сумын харьяат ААУ Д.Дорждагвын хүрэн
3. Шарга сумын харьяат ААУ Р.Лхагвадоржийн хонгор
4. Хөхморьт сумын харьяат ААУ Ц.Ганзориг хээр
5. Тайшир сумын харьяат Н.Цэрэнпунцагийн хүрэн
Хязаалан-45 уралдаж:
1. Есөнбулаг сумын харьяат Ж.Дарханбаатарын хээр
2. Баян-Уул сумын харьяат ААУ Д.Энхбаярын саарал
3. Шарга сумын харьяат Н.Баярсайханы хул
4. Шарга сумын харьяат ААУ Р.Дагвадоржийн халтар
5. Халиун сумын харьяат Ж.Майнбаярын буурал
Шүдлэн-34 уралдаж:
1. Тайшир сумын харьяат С.Алтангэрэлийн хээр
2. Есөнбулаг сумын харьяат Д.Төгсбаярын хээр
3. Халиун сумын харьяат Нийслэлийн ААУ Ж.Батбаатарын халтар
4. Дэлгэр сумын харьяат Д.Вантайжийн хул
5. Халиун сумын харьяат Нийслэлийн ААУ Ж.Батбаатарын хээр
Даага-59 уралдаж:
1. Бугат сумын харьяат Б.Энхтөрийн хүрэн
2. Халиун сумын харьяат Т.Даваацэрэнгийн алаг
3. Тайшир сумын харьяат Г.Дашзэгвийн сартай хонгор
4. Тайшир сумын харьяат Ө.Ганзоригийн халтар
5. Тайшир сумын харьяат С.Алтангэрэлийн хул
Жороо-40 уралдаж:
1. Есөнбулаг сумын харьяат ААУ А.Энхбаатарын хүрэн халзан
2. Дэлгэр сумын харьяат Д.Сүрэнхоролын хул
3. Баян-Уул сумын харьяат Д.Түвшинжаргалын хүрэн
4. Есөнбулаг сумын харьяат Д.Гончигсумын хул
5. Тайшир сумын харьяат Д.Наранбаатарын шарга
Үндэсний сурын харваа:
Үндэсний сурын харваанд өсвөр насанд 15, насанд хүрэгчдэд17 тамирчид цэц мэргэнээ сорилоо.
Өсвөр насны 13-аас доош насанд:
Хөвгүүд:
1. Б.Билгүүн /Шарга сум/
2. Б.Бархас /Шарга сум/
3. С.Одгэрэл /Есөнбулаг сум 2-р сургууль/
Охид:
1. Р.Өлзийбуян /Баян-Уул сум/
2. Д.Дашням /Баян-Уул сум/
3. Э.Алтанзаяа /Есөнбулаг сум/
14 –ээс дээш насанд:
Хөвгүүд:
1. М.Цэрэнтогтох /Баян-Уул сум/
2. Б.Ариунболд /Есөнбулаг сум/
3. Г.Бумбаяр /Баян-Уул сум/
Охид:
1. Б.Оюун-Эрдэнэ /Баян-уул сум/
2. Б.Бүжинлхам /Есөнбулаг сум/
3. Д.Болорцэцэг /Шарга сум/
Насанд хүрэгчид:
Эрэгтэй:
1. Б.Энхболд /Баян-Уул сум/
2. Б.Билэгдэмбэрэл /Баян-Уул сум/
3. О.Мягмаржав /Есөнбулаг сум/
Эмэгтэй:
1. Б.Оюун-Эрдэнэ /Баян-Уул сум/
2. С.Мөнгөнцэцэг /Баян-Уул сум/
3. У. Мөнхзаяа /Есөнбулаг сум/ тус тус эхний байруудад шалгарч алт, мөнгө, хүрэл медалиуд хүртэж мөнгөн шагналаар шагнууллаа.