Шав тавих ёслол
Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй МОН-2301 төслийн хүрээнд Говь-Алтай аймгийн гэр хорооллын усан хангамжийг сайжруулахаар Есөнбулаг сумын Баяншанд, Баянхайрхан, Жаргалант багуудын нутаг дэвсгэрт 2,8 км шугам татаж, 7ш усан санг 2012 онд барьж ашиглалтанд оруулахаар шийдвэрлэв.
Тус усан сангуудын шав тавих ёслолын ажиллагаа 2012 оны 03 сарын 22-ны өдөр боллоо. Шав тавих арга хэмжээнд УИХ гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгууллалтын сайд Ц.Дашдорж, Аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, “Хот байгуулалтын салбарын МОН-2301” төслийн удирдах албаны дарга Г.Мягмар, төслийн гүйцэтгэгч ЦСУ-ын “Хүрд” ХК-ийн ерөнхий захирал Б.Энхжаргал, Есөнбулаг сумын удирдлагууд, захиалагч байгууллагын төлөөлөгчид, МСҮТ-ийн багш, сурагчид, нутгийн иргэд хөдөлмөрчид оролцлоо.
Аймгийн Засаг даргын Тамгын газар