Говь-Алтай аймаг 2011 онд зохион байгуулж, хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн дараахь ажил арга хэмжээнүүдийг онцлох үйл явдлууд хэмээн нэрлэж байна.
ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ -1
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 183 дугаар зарлигаар төрийн тахилгат Цаст богд “Сутай хайрхан”-аа нутгийн зон олныхоо сэтгэлийн цацлаар сүсэглэн тахилаа. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон төрийн өндөр албан тушаалтнууд хүрэлцэн ирж оролцсон нь Төрийн ёслолыг уламч сүр жавхлантай болгосон юм.