ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН 2011 ОНЫ АВАРГУУД ТОДОРЛОО
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдаж сар шинийн босгон дээр өнгөрсөн онд ажил хөдөлмөр, бүтээлээрээ аймагтаа тэргүүлсэн малчид, тариланчид, тэргүүний хамт олныг шалгарууллаа.
2011 оныхоо ажлаар Мал аж ахуйн үйлдвэрлэлд амжилт гаргаж, аймгийн шагналын журмын болзол хангасанДарив сумын малчин Ядамын Амартүвшин, Чандмана сумын малчин Төмөрбаатарын Лхагваа, Бугат сумын малчин Балжиннямын Бямбацогт, Цогт сумын малчин Зүмбэрэлийн Лувсансанмдан, Шарга сумын Доржийн Гаадансүрэн, Лэгшидийн Дамдин, Тонхил сумын малчин Зовуугийн Баттөр, Шархүүгийн Төртүвшин, Цээл сумын малчин Аюушжавын Түвдэн, Чулуунбатын Гансүх, Халиун сумын малчин Банзрагчийн Мулч, Даваагийн Гансүх, Бигэр сумын малчин Дамдинцоогийн Батбаяр, Төгрөг сумын малчин Нохойцагааны Отгонпүрэв, Ванчигийн Гансүх, Жаргалан сумын малчин Мягмарын Чулуунзагд, Тайшир сумын малчин Лхавигийн Лүндэн, Баян-Уул сумын малчин Нацагийн Ариунзориг, Эрдэнэ сумын малчин Гомбын Цандагва нарын 19 малчдыг шалгаруулж, “Аймгийн сайн малчин” цолоор тус тус шагналаа.
Мөн 2011 оныхоо ажилд амжилт гаргаж, аймгийн шагналын болзол хангасан Рэгжээгийн Лхагвадоржийн эрхэлсэн үхрийн фермерийг аймгийн “Тэргүүний фермер”-ээр шалгаруулж, Газар тариалангийн үйлдвэрлэлд амжилт гаргаж журмын болзол хангасан Бигэр сумын тариаланч Хоролсүрэнгийн Лувсанцэрэн, Халиун сумын тариаланч Дуламын Алтанцэцэг, Тайшир сумын тариаланч Лхагвын Баярбат, Дагвын Эрдэнэбаатар, Дэлгэр сумын тариаланч Түвдэнгийн Түдэвнямбуу, Чандмана сумын тариаланч Зовуугийн Эрдэнэхүү, Цогт сумын тариаланч Дуламсүрэнгийн Нарангэрэл нарын 7 хүнийг “Аймгийн тэргүүний тариаланч” цолоор, Бигэр сумын хадланч Хоролсүрэнгийн Батсуурь, Шарга сумын хадланч Зулхүүгийн Мэндбаяр нарыг шалгаруулж, “Аймгийн тэргүүний хадланч” цолоор шагнаж 2011 оныхоо ажлаар амжилт гаргаж, аймгийн шагналын журмын болзол хангасан Дарив сумын Хүүүхдийн Цэцэрлэг, Алтай сумын Соёлын төвийн хамт олныг “Аймгийн тэргүүний хамт олон”-оор шалгаруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, бусдыгаа манлайлан ажилласан Догсомын Баярчулуун, Доноровын Болд, Өвдөлийн Хашбаатар, Ухнаагийн Мөнхбат, Лхагвын Дэлгэрбаяр, Гомбосүрэнгийн Бор, Дашийн Оюунчимэг, Шунхайн Цоодол, Цэдэнгийн Даваадоо, Ходоодын Баатарзориг нарыг “Аймгийн хөдөлмөрийн аварга”-аар шалгаруулж шагнаж урамшууллаа.