Аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөгийг сумдад зохион байгууллаа.

 

2011.10.21                                                                                                                 Алтай хот
 

           Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2011 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 39 тоот тогтоолоор Аймгийн ИТХ-ын нээлттэй өдөрлөгийг 18 сум, сум тус бүрийн 1 багт ажиллахаар шийдвэрлэсний дагуу 10-р сарын 15-21-ны өдрүүдэд Дэлгэр сум, Гуулин баг, Чандмана сум, Чандмана уул баг, Эрдэнэ сум, Өлзийт баг, Цогт сум, Баянтоорой тосгон, Бигэр сум, Мянгай багт ажлын хэсэг гарч ажиллалаа.

           Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, ИТХ-ын Тэргүүлэгч аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч, хүний гавьяат эмч Д.Түмхүү, Тулга-Алтай ХХК-ны захирал Л.Батжаргал, ЭМШУИС-ийн Говь-Алтай салбар сургуулийн дэд захирал М.Банзаагаяа, Ундарга-Алтай ОНӨААТҮГ-ын дарга С.Баттөр, аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга Д.Отгонбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Цагаанбаатар, Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны ахлах ажилтан А.Амарзаяа, ажилтан О.Аюурзана, Б.Наваанюндэн, Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч, ахлах дэслэгч Хадбаатар, аймгийн  Олон нийтийн “Алтай”  радиогийн болон  МОНЦАМЭ, ТВ-9 инфо –гийн сурвалжлагч   Ш.Цоодол нар ажиллалаа.