Хоршоодын хөгжлийн орчинг сайжруулах,
Хоршооны нөлөөллийн бүсийн сургалт болж байна.
2011.10.20 Алтай хот
Хоршоодын хөгжлийн орчинг сайжруулах, хоршооны нөлөөллийн бүсийн сургалт Алтай хотод 2011 оны 10 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд болж байна.
Сургалтыг ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийн газар, CHF International Монгол дахь салбар Emirge төсөл, Монголын хоршоологчдын үндэсний нэгдсэн холбоо, Монголын Хоршооллын сургалт мэдээллийн төв хамтран зохион байгуулж байна.
Сургалтанд Булган аймгаас бусад 20 аймгаас төлөөлөл оролцож байна.
Аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат сургалтын ажиллагаанд оролцож Говь-Алтай аймагт уг сургалтыг зохион байгуулж байгаад талархалаа илэрхийлж, хоршооны үйл явцыг нөхцөл байдал, одоогийн орчин цаашдын хөгжлийн талааар төр засгийн болон орон нутгийн удирдлага, Хоршоодын холбоо, хоршоодын удирдлагууд анхаарал тавьж нягт хамтран ажиллаж бие биенээсээ их зүйлийг суралцаж амьдрал ахуйдаа хэрэгжүүлж ажиллах нь чухал болохыг дурьдаж, сургалтын ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтаар Хоршооны хөгжлийг хангах орчин-Өнөөгийн байдал, Үндэсний хэмжээний хоршооны хөтөлбөр стратеги, Нөлөөллийн хууль, эрх зүйн элементэд анхаарал хандуулах, Хоршооны нөлөөлөл, Хоршооны үйл ажиллагаанд оролцогч талууд, тэдгээрийн хоорондын харилцаа, Стратегийн хэрэгжилтэд хоршоодын оролцоо, Хоршооны үнэлгээний тайлан зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, харилцан санал солилцож байна.