Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд асан, Гавьяат эдийн засагч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Пунцагийн Жасрай агсаны дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор хүрэл хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулах шав тавих ёслол Алтай хотод өнөөдөр боллоо.
Шав тавих ёслолын нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, “Алтайн хөгжил XXI зуун” ТББ-ын тэргүүн” Ц.Дашдорж, аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, Засаг дарга Ш.Амгаланбаяр холбогдох албаны хүмүүс оролцлоо.
УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, Засаг дарга Ш.Амгаланбаяр нар нээлтийн ажиллагааг нээж үг хэлж, шав тавих ёслолд оролцлоо.
Цэцэрлэгт хүрээлэнг Монгол улсыг тунхагласан өдөр буюу П.Жасрай агсаны төрсөн өдрийг тохиолдуулан 2011 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нээхээр төлөвлөж байна.