Иргэдийн төлөөлөгчид удирдлагын чадавхаа дээшлүүлэх
сургалтад хамрагдаж байна

      Говь-Алтай аймгийн хэмжээнд энэ даваа гарагаас эхлэн аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хамруулсан хоёр дахь ээлжийн сургалт Алтай хотод эхэллээ.
      “Нутгийн өөрийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх нь” төслөөр аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах уг сургалтыг гурав гурван хоногоор гурван хэсэг болгон 9 өдөр явуулна.
      УИХ-ын тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Говь-Алтай аймгийн ИТХ-аас хамтран зохион байгуулж байгаа сургалтанд 400 гаруй төлөөлөгч хамрагдан номын дуу сонсох юм байна. Тэдэнд байгаль орчин ногоон хөгжил, төсөв санхүү, иргэдийн оролцоо, хүний эрх жендэр, нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчин, Үндсэн хууль ба бусад хууль, ИТХ-ын хуралдааныг зохион байгуулах, хуралдааны дэг зэрэг олон сэдвээр хичээл зааж дадлага ажил хийлгэж байна.