Хаврын морин уралдааныг түр хугацаагаар хойшлууллаа.
Хаврын морин уралдааныг 3 сарын 20 хүртэл Говь-Алтай аймгийн аль ч сум багийн нутагт хийхгүй байх шийдвэрийг Говь-Алтай аймгийн Засаг дарга гарган Морин спорт уяачдын холбоо, сумдын ЗДТГ-уудад хүргэлээ.
Монгол Улсын хүний эрхийн комиссийн зөвлөмжийг үндэслэн дээрх шийдвэрийг аймгийн удирдлага гаргасан байна.
Сүүлийн жилүүдэд хурдан морины уралдааны үеэр хүүхдүүдийн хацар, чих, хөл, гар хайрагдан хөлдөх, мориноос унаж гэмтэх тохиолдол удаа дараа гарч байгаагийн зэрэгцээ, хүүхдийг залхаасан хүнд хөдөлмөр гэж үзэх болсон юм.