2014 онд аймгийн 14 сум үүсэн байгуулагдсаныхаа түүхт 
90 жилийн ойгоо тэмдэглэнэ.

      Аймаг сумдын ой, баяр наадамд улс, аймгийн цолтой бөхчүүд олноороо ирж найраа хийж, наадам үймүүлэн зохисгүй байдал гаргахын зэрэгцээ, уяачид хурдан морьдоо ачин зунжин, намаржин наадам хэсэж ажил цалгардах явдал их байдгийг таслан зогсоох зорилгоор дээрх 14 сумын ойг 8 сарын 1-нээс 3-ны өдрүүдэд нэгэн зэрэг хийх шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргалаа.
      Ингэснээр тухайн сумын ойд зөвхөн тэр сумын харьяат, уугуул бөхчүүд зодоглон, нутгийн уяачид морьдоо уралдуулах боломж бүрдэж байгаа гэнэ.
 

Аймгийн Засаг даргын Тамгын газар