Говь-Алтай аймгийн “төр, төрийн бус болон хувийн хэвшлийн
байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалт
Орон нутагт төр, иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллага болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах зорилгоор “Төр, төрийн бус болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт чуулга уулзалт”-ыг 2011 оны 01 дугаар сарын 21-22-ны өдөр Алтай хотноо зохион байгуулcан юм.
Уг чуулга уулзалтад АЗДТГ, ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, БСГ, БОАЖГ, ХХҮХ, бүх сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, аймгийн төв, сумдын иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл 160 гаруй хүн оролцож, 3 талын түншлэл, цаашдын зорилт, төрийн бараа, ажил үйлчилгээний худалдан авалтын талаарх болон эрүүл мэнд, боловсрол, байгаль орчин, хөдөлмөр халамжийн салбарын мэдээ, мэдээллийг сонсож ярилцсан юм.