“Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж
хоршооны хөдөлгөөнийг өрнүүлэх жил”-ийн ажлын 
хүрээнд зохион байгуулсан зөвлөгөөний тухай

          Аймгийн ИТХ -ын 2010 оны 8-р хуралдаанаас 2011 оныг “Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, хоршооны хөдөлгөөнийг өрнүүлэх жил болгон зарласан, ХХААХҮЯ- наас хоршооны хөгжлөөр загвар аймаг болгохоор тус аймгийг сонгосон зэрэг олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд“ “Мал аж ахуй газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлж хоршооны хөгжлийг өрнүүлэх нь”зөвлөгөөнийг 2-р сарын 25-26-ны өдрүүдэд Алтай хотод зохион байгууллаа. 

 

          Зөвлөгөөнд аймаг сумдын удирдлага, иргэдийн хурлын төлөөлөгч, малчин тариаланч хоршоологчид зэрэг 263 төлөөлөгч оролцлоо. Зөвлөгөөнд ХХААХҮЯ-ны стратеги бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Рэгзэдмаа, Монголын хоршоологчдын үндэсний холбооны гүйцэтгэх захирал Т.Оюунчимэг, Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Д.Чулуунбат нар урилгаар ирж оролцон засгийн газрын бодлого шийдвэр цаашид авч явуулах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сургалт зохион байгууллаа.