ГАДАА ХАРИЛЦАА
Огноо : 2011-02-28 00:00:00
“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хангах, Монгол улсын Засгийн газрын 102 дугаар тогтоолын дагуу Бургастай-Лаоемио боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох талаар харилцан санал солилцох уулзалт Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Гадаад Харилцааны Намын даргын хүсэлтийн дагуу 2011 оны 2 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд БНХАУ-ын ШУӨЗО-ны Бар хөл сумын Лаоемио боомтод болов. Монгол талын төлөөлөгчдийг Говь-Алтай аймгийн Засаг дарга Ш.Амгаланбаяр, Хятадын талын төлөөлөгчдийг Шинжаан Уйгарын Өөртөө Засах Орны Гадаад харилцааны намын дарга Ү Шинь нар тус тус тэргүүлэв.