Тус аймагт Монгол улсад  Төрийн албаны төв байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойг угтаж, төрийн албаны тухай хууль, стандартын хэрэгжилтийн талаар  6 сарын аяны ажил зохион байгуулж дүнгээ гарган ойгоо тэмдэглэв. 
        Төрийн албаны төв байгууллага үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойн үеэр төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийг сүүлийн 10 жилийн байдлаар гарган дүгнэсэн зөвлөгөөн боллоо.

 

        Зөвлөгөөнд сумын ЗДТГ-ын дарга, агентлагын дарга, хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон аймгийн Иргэдийн хурлын дарга, Тэргүүлэгчид, аймгийн  Засаг дарга нар урилгаар оролцож,  Төрийн албаны  зөвлөлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн үүрэг, дүгнэлтийн талаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дарга Ц.Самбуудаш,  Төрийн албаны стандартыг  хэрэгжүүлэхэд орон нутагт тулгамдаж байгаа асуудлуудын талаар Тайшир сумын ЗДТГ-ын дарга Г.Болормаа, Төрийн албан хаагчийг сургаж дадлагажуулах ажлын үр дүн цаашдын зорилтын талаар Мэргэжлийн хяналтын газрын дарга Ж.Гаваа нарын илтгэлийг хэлэлцэн, нийт төрийн албан хаагчдад хандан уриалга гаргалаа.