Говь-Алтай аймаг оношилгооны төвтэй боллоо

 

 

 

Нийслэл хотоос зайдуу орших хөдөө орон нутгийн иргэдэд хүндрэлтэй байдаг зүйлийн нэг бол мэдээж эмнэлгийн тусламж байдаг. Зарим нэг аймагт орчин үеийн тоног төхөөрөмж байдаггүйн улмаас иргэд заавал хотод очиж эмчлүүлэх шаардлага гардаг. Энэ нь иргэдийн цаг зав болоод хөрөнгө мөнгийг гарзаддаг. Тэгвэл уг асуудлыг шийдэх зорилгоор Ерөнхий сайдын төсвийн 50 тэрбумын багцаас санхүүжүүлж Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Говь-Алтай, Завхан, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Хэнтий, Хөвсгөл аймгуудад Оношилгооны нэгдсэн төвийг байгууллаа.