Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайнд нийлүүлэгдэх хүнсний бараа бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулагдлаа
Стандартад нийцсэн чанартай, хүртээмжтэй хоол хүнс, бараа материалыг нийлүүлэгч, захиалагч нарын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эрүүл аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хүүхдүүдийг хангах зорилгоор аймгийн аж ахуйн нэгж байгууллага, компаниудаас ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цайнд нийлүүлэгдэх хүнсний бараа бүтээгдэхүүний нэгдсэн үзэсгэлэнг аймгийн Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс хамтран 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд аж ахуй нэгж, сургууль цэцэрлэг нийт 20 байгууллага оролцож, стандартын шаардлага хангасан үйлчилгээний тохирлын гэрчилгээгээр 1,7,4 болон Оюуны өргөө цэцэрлэгүүд, Энхлэн, ЛААБ ХХК гэсэн байгууллагуудыг гэрчилгээжүүллээ.
Тус үзэсгэлэн худалдаанд Аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Улсын Их хурлын гишүүн Ш.Раднаасэд нар оролцлоо.