100 хүүхдийг хүлээн авах хүчин чадал бүхий цэцэрлэг нээлтээ хийлээ

2016.09.16

Есөнбулаг сумын Баяншанд багт байрлах 4 дүгээр цэцэрлэгийн салбар цэцэрлэгийг бие даасан 8 дугаар цэцэрлэг болгон аймгийн Засаг даргын шийдвэрээр өөрчлөн байгууллаа. Тус цэцэрлэг нь 4 бүлэгт  97-100 хүүхдийг хамруулан сургаж 12 орон тоотойгоор ажиллаж байна.  Уг байрны  ашигтай талбай нь 1040 км 2 нийт 100 хүүхдийг хүлээн авч сурах боломжтой байгаа ба уг “Гэрэлт-Ирээдүй” цэцэрлэгт Баяншанд, Индэрт, Харзат багийн айл өрхийн хүүхдүүд хамрагдаж байна. Есөнбулаг сумын 8 дугаар цэцэрлэгийг байгуулснаар барилгын хүчин чадалд тохируулан 1-2 бүлэг нэмж ажиллуулах боломж байгаа ба сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр мэргэжлийн  багшлах боловсон хүчнээр бүрэн хангагдсан.