төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн нээлт боллоо
2016.09.14
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03 дугаар сарын 07-ны 141 дүгээр тогтоолын дагуу “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” -ийг байгуулах бэлтгэл ажил хангагдаж, тус төвийн үйл ажиллагааны нээлтийг хийлээ.
Төрийн үйлчилгээний нэгдсэн төв нь газрын харилцаа, барилга хот байгуулалт, мэргэжлийн хяналт, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээ, нийгмийн даатгал, татвар, иргэн болон хуулийн этгээдийн бүртгэлийн чиглэлээр нийт 156 үйлчилгээг үзүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид бусад төрлийн үйлчилгээнүүдийг нэмж үзүүлэх боломжтой юм.
Ийнхүү нэг дороос төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, хөнгөн шуурхай, чирэгдэл, хүндрэлгүй хүргэх боломж бүрдэж байна.
Иргэд та бүхнийг энэ төвөөр тав тухтай үйлчлүүлж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.