Ард иргэдийг хямд нүүрсээр хангах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.
2016.12.24
Алтай нутгийн зон олон 1тн нүүрсээ 150,000-180,000 худалдан авч байгаа нь хямрал нүүрлээд байгаа энэ мөчид хүнд тусч байгаа нь дамжиггүй юм. Тэгвэл өнөөдөр нүүрсний үнийг бууруулах хөтөлбөр биелэлээ олж эхэлжээ. УИХ-н гишүүн Ш.Раднаасэд ,аймгийн засаг дарга С.Гансэлэм ,Есөнбулаг сумын засаг дарга Ш.Дагва нарын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Зээгтийн уурхайн нүүрсийг Есөнбулаг сумын төвд төвлөрсөн цэгт 1тн нүүрс 65.000 төгрөгөөр иргэдэд хүрч эхэллээ. Өнөөдөр эхний ээлжийн нүүрс буусан. Энэ нь өнөөдөр Шинэ Алтай захад худалдаалагдаж байгаа нүүрсний үнээс харьцангуй хямд үнэ юм. Ийнхүү иргэд хямд үнэтэй нүүрс түлэх болсондоо талархалтай байгаагаа илэрхийлж байлаа.



