Монгол улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойн арга хэмжээний баярын хурал Алтай чуулгад боллоо.

2016.12.26

Ойн арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын орлогч В. Рэнцэндорж үг хэллээ.

Мөн Говь- Алтай аймгийн  худалдааны салбар үүсэл хөгжил”-ийн  талаар   “Биндэр атас  богд “ Төрийн бус байгууллагын тэргүүлэгч С. Галсанчоймбол  илтгэл тавилаа.

Ойн арга хэмжээнд Худалдаа бэлтгэлийн удирдах газрын дарга асан О.Бяруузана тэргүүтэй хот хөдөөгийн 200 гаруй  худалдааны  бизнес эрхлэгчид оролцлоо.

Худалдааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад буурлууд, шинэ үеийн  бизнесменүүдийг төрийн болон яамд, аймгийн Засаг даргын шагналаар шагналаа.

Төрийн дээд шагнал алтан гадас одонгоор: Б. Цэрэнлувсан, Худалдааны тэргүүний ажилтан цол тэмдгээр: Б. Алтантуяа, Жаахан, Ч.Болормаа, Гантуяа нарын 9 хүн, аймгийн Засаг даргын хүндэт өргөмжлөлөөр Монгол улсын аварга худалдагч  Ц.Баасанжав, аймгийн засаг даргын жуух бичгээр Борхоож, Б.Зоригт,Б. Баатар,Гүнжлхам    нар, бусад байгууллага, холбоодын шагналаар 30 гаруй хүн шагнагдлаа.