ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
Аймгийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 190 дүгээр тогтоолын дагуу “Нээлттэй хаалганы өдөр”-ийг жил бүр зохион байгуулж, төрийн бүх шатны байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчилж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилладаг билээ.
Уламжлал ёсоор төрийн байгууллагууд салбар бүрийнхээ хууль тогтоомжийг сурталчилан гарын авлага материал тараах, видео бичлэгээр болон хэвлэмэл байдлаар өөрийн байгууллагын онцлогийг харуулсан танилцуулга хийх, түүх соёлын дурсгалт үзмэрийг дэлгэн байршуулахын зэрэгцээ явуулын лаборатори ажиллуулан нэр бүхий бүтээгдэхүүний дээжид шинжилгээ хийж үр дүнг тухай бүр нь танилцуулж байлаа.

Тус арга хэмжээнд 45 байгууллага оролцсон бөгөөд хэлтэс агентлагийн удирдлагууд байгууллагынхаа хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шинэлэг ажлын талаар нийтэд танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн тэднийг мэдээллээр хангаж ажиллалаа.


Мөн архивын лавлагааг үнэ төлбөргүй өгч, Барилгын угсралтын контор, Ханын материалын үйлдвэрт ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийн дэвтэр олгох, улсын бүртгэлийн гэрчилгээ, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийж, жолоочийнүнэмлэхний лавлагааолгон эрхнь сэргээгдсэн жолоочийг үнэмлэхжүүлэх, ажилгүйдлийн бүртгэлийн санд бүртгэх, ажилд зуучлах, эрүүл мэндийн анхан шатны үзлэг хийхзэрэг олон төрлийн үйлчилгээгиргэдэд хүртээмжтэй үзүүллээ.


