120 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ НЭЭЛТ БОЛЛОО
Аймгийн төвд “1000 айл орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр Баянхайрхан багийн 11-р гудамжны арын нөөц талбайд орон сууцны “Солонго” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг инженерийн шугам сүлжээ бүхий дэд бүтцийн ажлын хамт ашиглалтанд оруулсан төдийгүй 3.8 км хатуу хучилттай автозамыг барьж дуусган явган болон дугуйн замын ажлыг гүйцэтгээд байна.
“Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-аас тус хорооллын эхний ээлжийн 120 айлын орон сууцны барилга барих ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсанаар “Хөх бүрдний эх”, “Аксу-Алтай” ХХК-ууд түншлэлийн гэрээгээр гүйцэтгэхээр болж, өнөөдөр нээлтийн арга хэмжээ болж өнгөрлөө.
Тус барилгын ажлыг энэ оны 10 дугаар сарын 13-аас 2016 оны 10-р сар буюу нэг жилийн хугацаанд барьж улсын комисст хүлээлгэн өгнө.