“ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР БАРИМТАЛЖ БУЙ ТӨРИЙН БОДЛОГО-ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ НЭГДСЭН СУРГАЛТ

2017.02.01

Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран “ХҮН АМ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР БАРИМТАЛЖ БУЙ ТӨРИЙН БОДЛОГО-ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ШИНЭЧЛЭЛ” сэдэвт нэгдсэн сургалтыг “Дэлхийн зөн” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2017 оны 02 сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Уг сургалтаар нь төрөөс хүн амын талаар баримтлах бодлого, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил хамгааллын бодлогын зорилт, эрх зүйн шинэчлэлийн талаар гэр бүл, хүүхэд залуучуудын өмнө үүрэг хүлээгчдийг нэгдсэн ойлголт мэдээллээр хангах, орон нутгийн хамтарсан баг, хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлэх, хамтарсан багийн гишүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх, арга зүйгээр хангах, боловсролын нийгмийн ажилтны хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, боловсрол, нийгмийн хамгааллын салбарын хамтын ажиллагаа уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой юм.

Сургалтад сумдын Засаг дарга, сургуулийн захирал, боловсролын нийгмийн ажилтан, халамжийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн нийгмийн ажилтан хэсгийн төлөөлөгч, сумын ЗДТГ-ын дотоод ажилтан, Есөнбулаг сумын багуудын Засаг дарга, нийгмийн ажилтан нийт 190 гаруй хүн оролцож мэдээ мэдээллээр хангагдлаа.
Сургалтад АЗДТГ-ын НБХ, Хууль эрхзүйн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Дэлхийн Зөн ОНХХ зэрэг байгууллагууд өөрсдийн чиглэлээр мэдээлэл өглөө.
Мөн Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд шинэчлэгдсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Цагдаагийн газрын гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Э.Баярбаясгалан хууль хэрэгжүүлэх зарим асуудлын талаар танилцууллаа.

Мөн гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, санал авлаа.