ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадралаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал, БОАЖЯ-ны дэд сайд Ц.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна. Аймгийн засаг дарга ,Онцгой комиcсын дарга С.Гансэлэм холбогдох албны хүмүүс хүлээн авч уулзаж,аймгийн онцгой комиссыг хуралдууллаа.Говь-Алтай ,Ховд аймгуудад бог малын мялзан төст өвчин зэрлэг амьтанд илэрсэнтэй холбогдуулан ,Улсын онцгой комиссын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа.Онцгой комиссын хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга мэдээлэл хийгдлээ. Ажлын хэсэг бөхөн нутаглаж байгаа газар нутагт буюу тодруулбал аймгийн Баян-Уул ,Хөхморьт ,Дарив ,Тонхил сумдын нутагт энэ өдрүүдэд ажиллах юм байна

Бог малын мялзан өвчний вакцин хийгдээгүй 850мянга гаруй толгой бог мал 4 суманд өвөлжиж байна.Бөхөн нутаглаж байгаа бүс нутгийн малчидтай харилцан тохиролцож нүүдэл суудлыг хойшлуулах тал дээр судалгаа хийх ,бог малын мялзан өвчний вакцинд хамрагдаагүй аймгийн дөрвөн суманд бог малын мялзан өвчний вакциныг ойрын хугацаанд хийх, бөхөн үхэж үрэгдэж байгаа талаархи мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зөрүүтэй тоон мэдээлэл хийгдэж байгаа тал дээр анхаарч бодит мэдээлэл өгөх , 2 сарын 8 ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарах талаар мэдээллээ. Одоогийн байдлаар сүүлийн өдрүүдэд 5 цэгт 1055 бөхөнгийн сэг зэмийг ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.