Намрын дунд сарын шинийн 17 хэмээх билэгт сайн өдөр  Говь-Алтай аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн  81- 7,5  дахь заалт 100% биелэлээ олж   Засаг дарга  О.Амгаланбаатарын санаачилсан  “Гэрлэх ёслол, Хүндэтгэлийн өргөө” ашиглалтанд орж анхны залуу хосууд хуримаа ёслол төгөлдөр хийж  гал голомтоо бадрааж төрд түшигээ нэмлээ.

      Тоонот гэр нь нараар дүүрэн

      Тоотой толгой нь бүлээр дүүрэн

      Элбэрэл хайр нь гэрээр дүүрэн

      Энх мэнд насаар дүүрэн

            Ахан дүүсийн заяагаа түшиж

              Амьдрал дундуур өөдөө тэмүүлж

              Нарт хорвоод зол жаргал

              Насан туршидаа сайхан амьдраарай