Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд эрхэмсэг хатагтай Катрин Элизабет Жейн Арнолд 2015 оны 9 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд манай аймагт ажиллалаа.
Хатагтай Катрин Элизабет Жейн Арнолд аймгийн удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцон Төрийн хошой соёрхолт зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит 12 жилийн 2-р сургууль болон Есөнбулаг сумын 6-р цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаж, аймгийн Цагдаагийн газрын дэд дарга н.Баттулгатай уулзлаа.
Тэрээр ИБУИНВУ-аас манай улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсоноос хойш анхны орон нутгийн томилолтоо манай аймгаас эхэлж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд манай аймгийг “Ховор ан амьтдын өлгий нутаг” гэж онцлон тэмдэглэлээ.
Хатагтай Катрин Арнолд Английн хавтгай хамгаалах сан, Английн амьтан судлалын хүрээлэнтэй хамтран ажилладаг Цогт сумын Баянтоорой тосгоны нутаг дэвсгэр дэх Говийн Их Дархан Цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаанд зочилж, гаршуулан үржүүлж буй хавтгайнуудыг байгальд буцаан тавих арга хэмжээнд оролцох юм.