“АЛТАЙН ТҮНШЛЭЛ-2015” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
Говь-Алтай аймгийн жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих, үндэсний бренд бүтээгдэхүүнийг бий болгох зорилгоор “Алтайн түншлэл 2015” үзэсгэлэн худалдааг уламжлал болгонзохион байгуулж ирсэн.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг БНХАУ -ын ШУӨЗО-ны Хами аймагтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Хами аймгийн Бар Хөл, И Вү сумдын удирдлагууд, үйлдвэрлэл эрхлэгчдийг оролцуулж байгаагаараа ихээхэн онцлог үйл явдал болж байна.
“Алтайн түншлэл 2015” үзэсгэлэн худалдаанд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид идэвхитэй оролцож, шинэ бүтээгдэхүүнүүдийг худалдаанд гаргаж, бүтээгдэхүүнийхээ төрлийг нэмэгдүүлж, сав баглаа боодлын өнгө үзэмжийг сайжруулан Алтай нутгийнхаа хэрэглэгчдийн гарт хүргэж байгаа нь энэхүү үзэсгэлэнгийн гол утга учир түүнээс гарах үр дүн юм.
Түүнчлэн жил бүр аймгийн жижиг дунд үйлдвэрлэл улам хөгжингүй болж аливаа дам худалдаа байхгүй болж байгаа нь туйлын саашаалтай байлаа.
Цаашид экспортын бүтээгдэхүүнийг импортын бүтээгдэхүүнээр орлох зорилттой ажиллах нь хөгжлийн томоохон түлхэц болно гэдэгт итгэл дүүрэн байна.