АЖИЛД АВНА

2019.02.22

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийн Говь-Алтай аймаг дахь зохицуулагчийг сонгон шалгаруулж ажилд авна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

-  Газар зохион байгуулалт, байгаль хамгаалал, биологич, ой болон байгалийн нөөцийн нэгдсэн менежментийн чиглэлээр 7-оос доошгүй жилийн туршлагатай, холбогдох мэргэжлээр их, дээд сургууль төгссөн, бакалавраас доошгүй зэрэгтэй байх.

-  Хувийн зохион байгуулалт сайтай, уулзалт, хурал удирдан зохион байгуулах, оролцогч талууд, олон нийттэй зөв харилцаж хамтран ажиллах чадвартай байх.

-  Харилцааны ур чадвартай байх, нийгмийн сүлжээ болон бусад техник хэрэгсэл ашиглан мэдээлэл цуглуулах, хадгалах, мэдээллийг зөв арга хэлбэрээр түгээх, хуралд илтгэл тавих, талуудын оролцоог идэвхжүүлэх чадвартай байх

-  Компьютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай: MS Word, MS Excel, мэдээллийг системтэй хадгалах, солилцох чадвартай байх

-  НҮБ, олон улсын байгууллагууд төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болно.

-  Монгол хэлний өндөр чадвартай (бичих, ярих, унших). Англи хэлтэй бол давуу талтай болно.

-  Ажлын үр дүнг тооцох арга аргачлал эзэмшсэн байх, өмнөх удирдлагын тодорхойлолт.

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

1.  Их дээд сургуулийн диплом, хавсралтын хамт /нотариатаар батлуулсан байх/

2.  Ажил байдлын 2 тодорхойлолт /сүүлд ажиллаж байсан 2 албан газрын тодорхойлолт, нотариатаар батлуулсан байх/

3.  Анкет

4.  Өргөдөл

Жич: Баримт бичгээ 2 хувь бүрдүүлж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлнэ үү. Зөвхөн дараагийн шатны шалгаруулалтад орох болзол хангасан хүнтэй холбогдоно.

ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2019 оны 02 дугаар сарын 24-ний дотор

ХОЛБОО БАРИХ УТАС: 99635005, 70484955