Аймгийн Засаг даргын Тамгын газарт Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх ажилтан сонгон шалгаруулж авна.

2019.05.06

Аймгийн Засаг даргын Тамгын газарт Ус, ариун цэвэр, эрүүл ахуйн зөвлөх ажилтан сонгон шалгаруулж авна.  Ажлын байранд тавигдах шаардлага:

  1. Их дээд сургуулийг усны салбарын инженер, усны барилга байгууламжийн инженер, ус цэвэрлэгээний болон хөрс хамгааллын чиглэлийн инженер, хүрээлэн буй орчны чиглэлийн инженер , усны менежмент, барилгын инженер мэргэжлээр төгссөн, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан байх
  2. Мэргэжлийн дадлага туршлагатай
  3. Багаар ажиллах чадвартай
  4. Бүтээлч, санаачлагатай
  5. Өөрийгөө хөгжүүлж тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

Бүрдүүлэх материал: Анкет, мэргэжлийн дипломын хуулбар, хувийн өргөдөл, мэргэшүүлэх сургалтын үнэмлэх сертификатын хуулбар зэргийг 2019.05.13-ны өдөр Нийгмийн бодлогын хэлтэст ирүүлнэ үү.