"ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БАТАЛГАА" ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН-2020

2020.04.23

      Монгол Улсын тагнуулын байгууллагын түүхт 100 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд залуу хойч үед эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, эх орноо хайрлах, улс, үндэсний аюулгүй байдлыг хангах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж олгох зорилгоор Тагнуулын ерөнхий газраас энэхүү уралдааныг цахим хэлбэрээр улсын хэмжээнд зарлаж байна.

     Эсээ бичлэгийн уралдааныг "ЭХ оронч үзэл Үндэсний аюулгүй байдлын баталгаа" сэдвийн хүрээнд зохион байгуулах бөгөөд нийслэл, аймгуудын, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн(X-XII) сурагчид оролцох боломжтой.