“ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ”-НИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2020.09.15

 

Аймгийн Засаг даргын 2020 оны А/503 дугаар захирамжаар Баянхайрхан баг Солонго хороололд 5 блок 78 айлын амины орон сууцны зориулалттай газарт газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааг  “Газрын биржийн цахим систем”-ээр цахимаар 9 сарын 25-ны өдөр зохион байгуулна.

Дуудлага худалдаанд оролцох иргэн, аж ахуй нэгж, байгууллагууд оролцох хүсэлтээ Газрын цахим биржийн систем /www.mle.mn/-ээр илгээнэ.

Оролцогчдыг 2020 оны 09 сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл бүртгэнэ. 

            Оролцох хүсэлт илгээхдээ

  1.  Иргэний үнэмлэх, ААНБ бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  2. Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг  тушаасан баримт
  3. Оролцох хүсэлтийн маягт
  4. Гэрээний зүйлийг зөвшөөрсөн өргөдөл /наториатаар баталгаажуулсан байх/
  5. Дэнчингийн үнэ болох анхны үнийн 10%-ийг 100050029401 тоот ГХБХБГ-ын дансанд тушаасан баримт

Дээрх материалыг  PDF өргөтгөлөөр оролцох хүсэлт хэсэгт цахимаар илгээнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70483098 утасаар болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авна уу.

   Газрын биржийн цахим систем /www.mle.mn, Говь-Алтай аймгийн Газрын харилцааны Facebook page цахим хуудсуудаар