АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ "ҮНДЭСНИЙ БИЧИГ, ӨВ СОЁЛ-АЛТАЙН БАХАРХАЛ" УРАЛДААН ЗАРЛАГДЛАА.

2021.09.16
"Үндэсний бичиг, өв соёл-Алтайн бахархал" арга хэмжээ, "Үндэсний бичигтэн аймаг" аяны хүрээнд Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Соёлын хэлтэс,, Хэлний бодлогын салбар зөвлөлтэй хамтран ард иргэд, төрийн албан хаагчдын дунд Хичээнгүй бичиг, Таталган бичиг, Каллиграф, Хичээнгүй болон бүтээлч уран бичлэг гэсэн төрлүүдээр нийт 10,000,000 төгрөгийн шагналын сантай уралдааныг зарлалаа.
Уралдаан 2021 оны 9 дүгээр сарын 15 ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01 өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд уралдаанд оролцогчид дараах шаардлагын дагуу бүтээлээ ирүүлнэ.
ХИЧЭЭНГҮЙ БОЛОН ТАТАЛГАН БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ:
Засагт хан аймаг болон Хантайшир уулын аймгийн түүхээс 24*43,6 см харьцаатай цаасан дээр хар болон хөх өнгийн бэхээр хичээнгүй бичгийн тэгээр цэвэр, зөв бичиж жаазалсан байх.
КАЛЛИГРАФИ УРАН БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ:
”Хан буурал Алтай мину гэсэн үгийг 25*56,6 см харьцаатай цаасан дээр хар болон хөх өнгийн бэхээр бичиж, ар фоно хэсэгт бүтээлч байдлаар уран зураг, хар зураг, фото зураг, монгол хээ угалз гэх мэтийн чимэглэл оруулж жаазалсан байх.
БҮТЭЭЛЧ УРАН БИЧЛЭГИЙН ТӨРӨЛ:
”Зулай цагаан Алтай”, “Хөглөгөр их Алтай”, “Зүүдний мөнгөн Алтай”, “Засагт ханы хөх харчууд”, “Бурхан буудай” гэх мэт Алтай нутгийнхаа дууны үгийг 25*56,6 см харьцаатай цаасан дээр хар болон хөх өнгийн бэхээр бичиж суурь дэвсгэрт бүтээлч байдлаар уран зураг, хар зураг, фото зураг, монгол хээ угалз гэх мэтийн чимэглэл оруулж жаазалсан байх шаардлагатай.
Оролцох бүтээлийг Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгийн газарт гэж хаяглан 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн хоорон ирүүлнэ үү!