ДАХИН ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

2022.10.31
Дараах барилгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 50 дугаар тогтоолын дагуу дахин дуудлагын худалдаагаар худалдах тул иргэд та бүхнийг дуудлагын худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.

ДАХИН ДУУДЛАГЫН ХУДАЛДААНЫ ЗАР

 

2022.10.28                                                                                                                                                                       Алтай хот

                       

               

                Дараах барилгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 50 дугаар тогтоолын дагуу дахин дуудлагын худалдаагаар худалдах тул иргэд та бүхнийг дуудлагын худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна.                                                                                                                                                                                                    

  /төгрөгөөр/

Хөрөнгийн нэр, төрөл

Үйлдвэрлэсэн огноо

 

Ашиглалтанд орсон огноо

Ашигласан жил

Нийт талбай /м2/

Дуудах доод үнэ /төгрөг/

Нэг. Барилга байгууламж

1.1

Орон нутгийн өмчийн газрын гараж, агуулахын барилга

1987

1987

35

779

210,587,330.00

Газар эзэмших эрх-1

2018

-

 

3409

 

 

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ: Үүнд:

 

  1. Иргэний үнэмлэхний хуулбар
  2. Дуудлагын худалдаанд орох хүсэлт /Батлагдсан маягтыг бөглөж өгөх/
  3. 3. Дэнчин тухайн хөрөнгийн дуудах доод үнийн 15% байх бөгөөд дэнчинг байгууллагын “Га.ОНӨмчийн газар н.с 100050051424” тоот дансанд тушааж, баримтыг материалд хавсаргана.

            Дуудлагын худалдаанд оролцох иргэд дээрх бичиг баримтыг бүрдүүлэн дугтуйд хийж битүүмжлээд, дугтуйны гадна талд худалдан авах хөрөнгийн нэр, төрлийг бичсэн байна.

                                   

ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ОРОЛЦОХ ХҮСЭЛТ ГАРГАХ:

 

Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтээ аймгийн Нутгийн удирдлагын ордонд байрлах Орон нутгийн өмчийн газрын 205 тоот өрөөнд байрлуулсан лацтай хайрцагт зар гарсан өдрөөс эхлэн 2022 оны 11 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас өмнө хийсэн байна.

Дуудлагын худалдааг 2022 оны 11 дугаар сарын 11-ны өдрийн 11:00 цагт Говь-Алтай аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион байгуулна.

            Худалдан авах хөрөнгийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, дуудлага худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Орон нутгийн өмчийн газрын 104 тоот өрөөнөөс авна уу.

 

АНХААРАХ ЗҮЙЛС:

 

-Дахин дуудлагын худалдаанд зарлагдсан барилга, байгууламж нь ашиглалтын хугацаа дуусч, элэгдэлд орсон болохыг онцгой анхаарах, дуудлага худалдаанд оролцох иргэд дээрх барилгыг өөрийн биеэр сайтар үзэж танилцан, сонголтоо  хийнэ үү.

-Худалдах хөрөнгийг мэргэжлийн үнэлгээчнээр үнэлгээ тогтоолгосон тул дуудлагын худалдааны ялагч нь үнэлгээний төлбөр болох 3,920,000.00 (гурван сая есөн зуун хорин мянга) төгрөгийг худалдан авсан үнэнээс тусад нь тооцож төлнө.

-Дуудлагын худалдаа зарласан цагтаа эхлэх тул оролцогч иргэд та бүхэн хугацаа хоцрохгүй байхыг анхааруулж байна.

 

ЛАВЛАХ УТАС: 70483302, 99173316, 95099597

 

 

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР