2024.01.24
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2024 ОНД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ТӨСЛИЙН МАТЕРИАЛЫГ
ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.
✅ Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл хүлээн авах, сонгон шалгаруулах, санхүүжүүлэх чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар гурван ерөнхий нөхцөлийн хүрээнд нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
Үүнд:
✅ ХХААХҮ-ийн сайдын А/28 дугаар тушаалаар батлагдсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29,0 тэрбум төгрөгийг батлагдсан 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зориулалтаар 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно.