ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ “АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНЭЛГЭЭ”-ЭЭР 4-Р БАЙРАНД ОРЛОО

2016.01.07

Авлигатай тэмцэх газрын даргын 2015 оны А/88 дугаар тушаалаар баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2015 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэхээр нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “MDS and KhanLex” ХХН, “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” ТББ, “Хөгжлийн санаачлага бодлого судлалын төв” ТББ, “SICA” ХХК-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг 21 аймагт ажиллаж үнэлгээг гаргасан. 

2015 оны авлигын эсрэг төлөвлөгөөний биелэлтийг хуулийн хугацаанд авлигатай тэмцэх газарт хүргүүлж, авилгын үнэлгээгээр 21 аймгаас 4-т орлоо.

2013 онд 57 хувь, 2014 онд 52,3 хувь, 2015 онд 81,5 хувь буюу 29,2 хувиар биелэлтээ ахиулсан байна.