ХӨЛ БӨМБӨГИЙН ИДЭРЧҮҮДИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛЖ БАЙНА
2016.01.01
Хөл бөмбөгийн Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны баруун бүсийн тэмцээн өнөөдөр Алтай хотод эхэллээ. Тус тэмцээнд Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий, Ховд, Увс аймгуудын 15 нас, 17 нас гэсэн 2 ангиллаар 10 багийн 114 тамирчид оролцож, Дэлхийн хөл бөмбөгийн холбооноос 1, Монголын хөл бөмбөгийн холбооноос 5, улсын хэмжээний зэрэгтэй 4, нийт 10 шүүгч ажиллахаар ирээд байна. Тэмцээн энэ сарын 14-16-ны өдрүүдэд аймгийн Биеийн тамир, спортын газрын А зааланд зохион байгуулагдах болно.
Ерөнхий зохион байгуулагч:
Говь-Алтай аймгийн Хөл бөмбөгийн холбоо, Биеийн тамир спортын газар